Home / Uncategorized / Ажилд урьж байна.

Ажилд урьж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөн, нөөц бүрдүүлэх зорилгоор “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалт 2019 оны 03 дугаар сараас эхлэн явагдах болсон тул тавигдах шаардлагыг хангасан иргэн тус ангийн хүний нөөцөд 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирж бүргүүлнэ үү.

Тавигдах шаардлага

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;

-Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэги оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;

-Ял шийтгэл эдэлж байгаагүй;

-Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх;

-Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;

-Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй;

-Дээд боловсролтой;

Бүрдүүлэх материал

-Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/

-Төрийн албан хаагчийн анкет /маягт

-Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

-Гурван үеийн түүх намтар

-Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/

-Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*