Home / Мэдээ, мэдээлэл / Алба хаагчдын бэлэн байдлыг шалгав.
Алба хаагчдын бэлэн байдлыг шалгав.

Алба хаагчдын бэлэн байдлыг шалгав.

Алба хаагчдын сахилга, хариуцлага цэрэгжилч жагсаалч байдлыг хангах ажлын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус ангийн нийт бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж түргэн цугларалтын “Шар” дохиогоор нэгтгэн ажиллуулаа. Цугларлтаар нийт бие бүрэлдэхүүн  бүрэн хамрагдаж хээрийн хувцасны болон аранзан доторх эд зүйлийг жагсаалтын дагуу шалган, цэрэгжилч жагсаалч байдлыг ханган бэлтгэл сургуулалтыг зохион байгууллаа. Цаашид алба хаагчдын харилцааны ур чадвар, ажлын цаг ашиглалт, сахлига дэг журмыг сайжруулах, цэрэгжилч жагсаалч байдлыг хангах зорилгоор аян зарлахаар төлөвлөн ажиллаж байна.

IMG_6465 IMG_6466

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*