Home / Мэдээ, мэдээлэл / Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь олон жилийн түүхтэй  гурван үеийн хэлхээг тээж, тус ангийн түүхийг бичилцэж, ажил амьдралаа холбон ажиллаж, амьдарч, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн буурлууд маань бидний бахархал юм.

Жил бүрийн намар Олон улсын ахмадын баярыг угтан бид үе үеийн ахмад удирдлагууд, алба хаагчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ахмад настнуудаа хүлээн авч,“ ШШГЕГ-ын Төр хурх” амралтын газар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн нэг өдрийг эрүүл цэвэр агаарт өнгөрүүллээ.

Мөн бэлтгэл дэд хурандаа М.Лхамжав, бэлтгэл хошууч Ж.Янжмаа, бэлтгэл хошууч Х.Ганбаатар,ахмад Г.Отгонбаяр, бэлтгэл ахлах ахлагч П.Зандахүү, бэлтгэл ахлах дэслэгч Я.Отгончимэг, Ч.Сэтгэшгүй-Отгон нарын “Хөдөлмөр алдар”-ыг ахмадын зөвлөлтэй хамтран тэмдэглэж, хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан юм. Уг ахмадууд нь олон жил тус ангид үр бүтээлтэй ажиллаж байсан үе үеийн алба хаагчдын хүндлэлийг хүлээсэн ахмад ажилтнууд билээ.

Харуул хамгаалалт гүйцэтгэх, ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Н.Баттулга үйл ажиллагааг нээж, ахмадуудад чиглэсэн ажил, арга хэмжээний талаар нээж үг хэлсэн.

Уг арга хэмжээний үеэр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан бэлтгэл ахлах дэслэгч Ч.Сэтгэшгүй-Отгон, бэлтгэл дэд хурандаа Н.Лхамжав, бэлтгэл хошууч Ж.Янжмаа, бэлтгэл ахлах ахлагч Я.Отгончимэг, П.Занданхүү, Б.Эрдэнэчимэг, Б.Хоролсүрэн нарт ШШГБ-ын шагнал “Албаны төлөө I” тэмдгээр, бэлтгэл ахмад Г.Отгонбаярыг ШШГБ-ын Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр, бэлтгэл ахлах ахлагч Д.Уранчимэг, Г.Ичинноров, Ц.Ган-Эрдэнэ нарыг “Хүндэт” тэмдгээр тус тус шагнаж, урамшуулав.

Хөдөлмөр алдарыг тэмдэглэх үеэр ахмад ажилтнуудын гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирж, ангийн удирдлага болон алба хаагчид, ахмадуудад хүндэтгэл үзүүлэн тусалж дэмжиж байдагт баярласнаа илэрхийлж, ажилд үйлсэд нь амжилт хүсэв.

Та бүхэн минь эрүүл энх байж урт насалж удаан жаргаарай!

IMG_8104 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*