Home / Мэдээ, мэдээлэл / Ахмад настны хөдөлмөрийн алдар тэмдэглэн өнгөрүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ
Ахмад настны хөдөлмөрийн алдар тэмдэглэн өнгөрүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ

Ахмад настны хөдөлмөрийн алдар тэмдэглэн өнгөрүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ

407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлага, хамт олон,  ахмадын зөвлөл хамтран 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ахмад настан,ахлах ахлагч Э.Буян, Ч.Хандсүрэн, В.Гипилмаа нарын “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэлээ. Эдгээр алба хаагчид нь тус ангид хянагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан юм.

ъзлIMG_6173

           Тус ангийн нийт бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар жагсан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлснээс гадна тухайн үед ажиллаж байсан ажлынх нь туршлагаас хуваалцаж, хүндрэл бэрхшээл, бахархалтай сайхан үеүүдийнх нь талаар дурсамж яриа өрнүүлэн, алба хаагчидтай санал бодлоо солилцлоо.
Мөн энэ үеэр ангийн дарга, хурандаа С.Зул-Очир ангийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, ахмад настнуудад гарын бэлэг гардуулан хамт олноороо  зургаа авахуулсан юм.
IMG_6162зурагIMG_6157

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*