Тус анги 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан нийт ахмадуудаа хүлээн авч, Ядамцоогийн Нина, Суурийн Сэржмядаг нарын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж дурсгалын зүйл гардууллаа. Мөн Энэбишийн Буян “Цэргийн гавьяаны одон”-гоор, Шаравын Ханджав “Алтан гадас” одонгоор, Гочоогийн Оюунтунгалаг ШШГБ-ын “Тэргүүний ажилтан” тэмдгээр, Гонгоржавын Ичинноров ШШГБ-ын “Тэргүүний ажилтан” тэмдгээр, Пүрвээгийн Занданхүү “Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан” тэмдгээр, Ямарбишийн Отгончимэг Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа. 7 өндөр настанд гэр бүлийн гэрэл зургийн угаалгаж дурсгав.