Home / Мэдээ, мэдээлэл / Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Тус ангиас Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах  өдрийг угтан “Гэр бүлийн өдөрлөг”-ийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. 

Гэр бүлийн өдөрлөгт тус хорих ангид ял эдэлж буй нийт хоригдол, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд оролцлоо.

Өдөрлөгт 104 хоригдлын 250 гаруй гэр бүл, үр хүүхдүүд нь үйл ажиллагаанд оролцлоо.

Дархан-Уул аймгийн Соросын сангийн асрах төв, “Өнөр бүл” хүүхдийн асрах төв, Хүүхдийн төв сувилал, “Эрдэм” асрах төв, “Бадамлянхуа асрамжийн газар”, Орхон аймгийн “Энэрэл” асрамжийн төв, “Монголын хүүхдийн сан” зэрэг асрамжийн төвд хүмүүжиж байгаа 13 хүүхдийг ээж нартай нь уулзуулсан.

Ангийн зүгээс өдөрлөгт зориулж хоригдлын хийсэн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

Өдөрлөгийн үеэр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Б.Цэндсүрэн, Б.Сэлэнгэ нар сайн дурын нийгмийн даатгалд хамрагдсан 7 хоригдолтой гэрээ байгуулж, дэвтэр гардуулан өгсөн ба сайн дурын нийгмийн даатгалын ач холбогдолын талаар ар гэрт нь танилцуулсан.

Хүмүүжигч нараас урлагийн тоглолт зохион байгуулж гэр бүлийнхэндээ бяцхан бэлэг барьсан юм. Энэ үеэр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн зүгээс хүмүүжигч нарын хүүхдүүдийн дуу, шүлгийн уралдаан зохион байгуулж, гарын бэлэг гардуулан өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*