Home / Uncategorized / “ГЭР БҮЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛОВ

“ГЭР БҮЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛОВ

Хорих 407 дугаар анги нь Хорихын үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран “Гэр бүлийн өдөрлөг”-ийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулан явууллаа.

Гэр бүлийн өдөрлөгт хамтран ажилладаг байгууллага, тус хорих ангид ял эдэлж буй нийт ялтан, тэдний ар гэр, үр хүүхдүүд оролцлоо.

Ангийн дарга, хурандаа Д.Уранчимэг өдөрлөгийн үйл ажиллагааг нээн үг хэлж, МУГЖ, дуучин Д.Долгормаа, “Харш” хамтлагийн дуучин, МУСТА н.Баасандорж, МУСТА, дуучин н.Будсүрэн, МУСТА, дуучин Базарсадын Болдбаатар, МУСТА, дуучин О.Батмөнх, ХЦДБЧ-ын дуучин Б.Батсүх, “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч н.Гантогоо, “МВ дуэт” хамтлагийн дуучин н.Мөнхбат нар мэндчилгээ дэвшүүлсэн.

Өдөрлөгийн үеэр “Мөрөөдлийн мод” Төрийн бус байгууллага нь үсчин, гоо сайхан, маникюрийн сургалтанд хамрагдсан 30 ялтанд сертификат гардуулсан бөгөөд  “Мон-Ланс” ХХК-ны ажилтнууд тус компанид гэрээгээр ажилладаг ялтануудад гарын бэлэг гардуулсан. Мөн нэр бүхий ялтнууд өөрсдийн нэрийн дансны мөнгөөрөө хүүхдүүддээ  бэлэг өглөө.

Хорихын үйлчилгээний нэгдсэн төвийн захирал н.Батнасан өдөрлөгийн үйл ажиллагаанд ирсэн хүүхдүүдийн дунд асуулт хариултын “АХА” тэмцээнийг зохион явуулж, түрүүлсэн хүүхдийг шагнаж урамшуулсан.

Хорих ангийн санхүү, үйлдвэрийн алба нь ялтны ар гэрийнхэнд тэдний хийсэн арьсан болон эсгий улавч, монголын үндэсний хувцас, малгай, толгойн гоёл, цаасан болон шүрэн эдлэл зэрэг гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж толилуулж,  өдөрлөгт хүрэлцэн ирсэн ар гэрийнхэн болон ялтнуудад халуун хуушаар, бууз, салат, дэлгүүрийн бараагаар үйлчилгээ үзүүлсэн.

20170526_115151 20170526_145329

 

IMG_4319IMG_4848IMG_4341

IMG_4351

 

IMG_4328

IMG_4330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тус хорих ангид ял эдэлж буй 10 ялтны 18 хүүхдийг Улаанбаатар хот дахь “Өнөр бүл”, “Монголын хүүхдийг ивээх сан”, “Вербист  халамжийн төв”, “Бадамлянхуа асрамжийн газар”, “Хүүхдийн төв сувилал”, Гэрэлт Өргөө 5-р төв, Дархан-Уул аймгийн “Соросын сангийн асрах төвүүд”-ээс “Хорихын үйлчлэлийн нэгдсэн төв”, “Мөрөөдлийн мод” Төрийн бус байгууллагын ажилтнууд авч ирсэнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ээж нартай нь уулзуулсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЯЛТАНД СУРГАЛТ ЗОХИОН

БАЙГУУЛСАН ТАЛААРХ ИЛТГЭХ ХУУДАС

 

2017.03.23                                                                                                            Улаанбаатар хот

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм сэтгэл зүйн тасгаас зохион байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Л.Бат-Отгон, Сонгинохайрхан дүүргийн бие даан амьдрах төвийн тэргүүн М.Чулуун-Эрдэнэ, Бизнес инкубатор төвийн ажилтан А.Мэндбаяр, туслах ажилтан Б.Цагаанцолмон нар ирж “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчин өнөөгийн байдал” сэдвээр сургалт зохион байгуулахад нийт хөгжлийн бэрхшээлтэй 14 ялтан хамрагдлаа.  Мөн дэмжлэг туслалцаа хүссэн хүмүүжигчдтэй уулзан тэдний санал сэтгэгдлийг сонслоо.

 

 

 

 

 

ТАНИЛЦСАН:

АХЛАХ НИЙГМИЙН АЖИЛТАН,

АХЛАХ ДЭСЛЭГЧ                                                     Н.МӨНХТУЯА

 

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН:

СЭТГЭЛ ЗҮЙЧ, АХЛАХ ДЭСЛЭГЧ                     Д.ДАВААЦЭРЭН

 

 

 

 

БАТЛАВ:

ХОРИХ 407 ДУГААР АНГИЙН ДАРГА,

ХУРАНДАА                          Д.УРАНЧИМЭГ

 

 

 

АНГИЙН ДЭЛГҮҮРЭЭР ХУДАЛДААЛАХ БАРААНЫ ЖАГСААЛТ

 

2017.03.09

д/д Бүтээгдэхүүний нэр Тайлбар
1. Гурилан бүтээгдэхүүн Төрөл бүр
2. Ааруул
3. Ундаа Төрөл бүр
4. Чихэр Төрөл бүр
5. Шоколад
6. Молоко Ууттай, хуванцар савтай
7. Варень Ууттай, хуванцар савтай
8. Масло
9. Цуу Хуванцар савтай
10. Кетчуп Хуванцар савтай
11. Цай Аквар, липтон гэх мэт савалгаатай цай
12. Кофе Ууттай
13. Хуурай сүү
14. Ёотон
15. Бэлэн гоймон Төрөл бүр
16. Ахуйн хэрэглээ /00 цаас, ариун цэврийн хэрэглэл, барааны саван, оо, сойз, алчуур, вок, эдийн болон гарын шингэн саван гэх мэт/
17. Үсний будаг Хар, бараан, жижиг хэмжээтэй
18. Тамхи Төрөл бүр

 

 

 

ТАНИЛЦСАН:

ДЭД БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ХАРУУЛ

ХАМГААЛАЛТЫН ТАСГИЙН ДАРГА, ХОШУУЧ                      В.ОНОН

 

АХЛАХ НИЙГМИЙН АЖИЛТАН,

АХЛАХ ДЭСЛЭГЧ                                                                          Н.МӨНХТУЯА

 

ЖАГСААЛТ ГАРГАСАН:

СЭТГЭЛ ЗҮЙЧ, АХЛАХ ДЭСЛЭГЧ                                             Д.ДАВААЦЭРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ИЛТГЭХ ХУУДАС

 

2017 оны 3 дугаар сарын 23                                                                Улаанбаатар хот

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны 04/615 дугаар албан бичгээр өгсөн үүргийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд

1.“Хоригдогсдын цахим бүртгэлийн систем”-ийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан тус хорих ангийн нийгэм, сэтгэл зүйн албаны алба хаагчид амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж нийт ял эдэлж байгаа ялтнуудын сэтгэл зүйн тодорхойлолт, гэмт хэргийн шалтгаан нөхцлийн тодруулах судалгааг авч дүгнэлт гаргасан.

  1. Ялтны сургалт хүмүүжилд амьдрах ухааны сургалтуудыг урьдчилан бэлтгэн жирийн байрны амьдралын бүсэд кино танхимыг ажиллуулан цагийн хуваарыг ангийн даргаар батлуулан танин мэдэхүйн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
  2. Тус ангийн номын сан, сургалтын танхимыг цагийн хуваарын дагуу ажиллуулж “Хүүхдийн номын ордон”-той хамтран ажиллаж зөөврийн номын санг ажиллуулан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 100 ном, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 75 номны солилцоог хийж уншлагын картаар ном уншсан ялтны бүртгэл хөтлөн давхардсан тоогоор 736 ялтан хамрагдахад үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан.
  3. Ялтан нэг бүрт хөтлөгдөх сэтгэл зүйчийн кейс файлын баяжилтыг хийж, тухайн ялтны зан төлөв, сэтгэл зүйн байдалд тулгуурлан төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу сургалтуудыг шат дараатай зохион байгуулсан.

 

 

ИЛТГЭСЭН:

СЭТГЭЛ ЗҮЙЧ, ДЭСЛЭГЧ                            Р.ДАВААСҮРЭН

 

ТАНИЛЦСАН:

АХЛАХ НИЙГМИЙН АЖИЛТАН,

АХЛАХ ДЭСЛЭГЧ                                         Н.МӨНХТУЯА

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*