Тус анги нь байгууллагын аварга баг, тамирчдыг шалгаруулах 4 төрөлт тэмцээнийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. “Гар бөмбөг”-ийн төрөлд Тэргүүн байрыг ахлагч Б.Мэндбаяр ахлагчтай “Сүлд” баг, 2 дугаар байрыг хошууч В.Онон даргатай “Олимп” баг, “Шатар”-ын эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахлах ахлагч П.Туул, 2 дугаар байрыг ахлагч Ж.Баярзул, эрэгтэй төрөлд 1 дүгээр байрыг хошууч В.Онон, 2 дугаар байрыг дэслэгч Х.Ган-Эрдэнэ, “Дартс”-ын эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахлах ахлагч Ж.Батжаргал, 2 дугаар байрыг дэд ахлагч Б.Энхцацрал, эрэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахлагч А.Дорж, 2 дугаар байрыг сургагч ахлагч О.Шинэбаяр, “Жудо” бөхийн төрөлд 1 дүгээр байрыг ахлагч О.Нямдорж, 2 дугаар байрыг хошууч В.Онон тус тус эзэлж шагналт байранд шалгарсан баг, тамирчдыг Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.