Home / Удирдах алба хаагч / Удирдах алба хаагч

Удирдах алба хаагч

 

 

Ангийн дарга, хурандаа Санжаасүрэнгийн Зул-Очир- 1976 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн.  1989-1994 онд Ерөнхий боловсролын сургуульд.  1999-2001 онд Улаанбаатар Эрдэм дээд сургууль эрх зүйч, 2007-2009 онд Улаанбаатар эрдэм дээд сургуулийг эрх зүйн магистр,  2009-2011 онд Оросын Холбооны Улсын ДХЯ-ын Удирдлагын академид Төрийн Удирдлагын менежерээр суралцаж төгссөн.

1997-1998 онд ШШГЕГ-т туслах төлөөлөгч, 2001-2003 онд Хорих 435-р ангид төлөөлөгч,  2003 онд Хорих 401-р ангид төлөөлөгч, 2003-2007 онд Хорих 407-р ангид төлөөлөгч, 2007 онд Хорих 441-р ангид дэд дарга, 2007-2009 онд Архангай аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2011 онд Цагдаагийн академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуулийн тэнхимийн эрхлэгч, 2011-2012 онд Хорих 409-р ангид Гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн, дэд дарга, 2012 онд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын ахлах төлөөлөгч, 2012-2013 онд ШШГЕГ-ын ЗЦГ дэд дарга, 2013-2016 онд Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2016-2017 онд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дотоод ажлын хэлтсийн дарга, 2017 онд 435-р хаалттай хорих ангийн дарга, 2018 онд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байна.

Харуул хамгаалалт,гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Намсрайн Баттулга-1983 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн.

1991-2001 онд Ерөнхий боловсролын Эрдэмийн Ундраа сургууль, 2003-2007 онд Цагдаагийн академийг эрх зүйч, 2011-2013 онд Хууль сахиулахын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

2007-2008 онд Хэнтий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд ээлжийн дарга, 2008-2010 онд Хэнтий аймаг дахь ШГА-д төлөөлөгч, 2010-2013 онд Хэнтий аймаг дахь ШГА-нд Ахлах төлөөлөгч, 2013-2014 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шийдвэр гүйцэтгэх албанд Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, 2014-2015 онд Төв аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд Дэд дарга бөгөөд, Цагдан хорих байрны дарга, 2015-2017 онд ШШГЕГ-ын тогтоол гүйцэтгэх газрын гүйцэтгэх ажлын тасагт төлөөлөгч, 2017 онд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байна.

Үйлдвэрийн дарга, хошууч Цэрэнсүхийн Хэрлэн- 1976 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1984-1991 онд Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, 1991-1994 онд Цэргийн их сургууль, 1997-1999- онд Батлан хамгаалах их сургуулийг цэргийн команд, 2007-2010 онд ҮТА-г эрх зүйч мэргэжилээр тус тус суралцаж төгссөн.

1994-1996 онд Зэвсэгт хүчний 142-р ангид Жагсаалын дарга, 1997-1999 онд Зэвсэгт хүчний 0201-р ангид Жагсаалын дарга, 1999-2001 онд Зэвсэгт хүчний 122-р ангид салаан захирагч, 2011-2013 онд ШШГЕГ-ын ЗЦГ ХИСХ-д мэргэжилтэн, 2013-2015 онд ШШГЕГ-ын Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвд ээлжийн дарга, 2015-2016 онд ШШГЕГ-ын Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга, 2016-2018 онд Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2018 онд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйлдвэрийн даргаар ажиллаж байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*