Home / Uncategorized / Улс тунхаглсны өдрийг тохиолдуулан зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Улс тунхаглсны өдрийг тохиолдуулан зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Улс тунхаглсны өдрийг тохиолдуулан зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Улс тунхаглсны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол, шагналаар тус тус шагнаж урамшуулав. Үүнд: Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан”-аар жолооч, ахлах ахлагч Б.Бямбадорж, “Хүндэт жуух бичиг”-ээр ахлах төлөөлөгч, ахмад Д.Энхбаяр, хүний тоо бүртгэлийн байцаагч, ахмад З.Цэрэнчимэд нар шагнагдсан бол  цэргийн ээлжит “Дэд хурандаа” цолоор ерөнхий жижүүр, хошууч Н.Алтангэрэл, “Ахлах ахлагч” цолоор нярав, ахлагч Г.Сайхантуяа, хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Баярмаа, “Ахлагч” цолоор хамгаалалтын ажилтан, дэд ахлагч М.Эрдэнэсувд, дэд ахлагч А.Булганчимэг нарыг тус тус шагнасан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагнал “Хүндэт тэмдэг”-ээр төлөөлөгч, ахлах дэслэгч Д.Байгал, “Албаны төлөө III тэмдэг”-ээр архив бичиг хэргийн эрхлэгч, ахлагч Ж.Алтансувд, ШШГЕГ-ын даргын “Баярын бичиг”-ээр жолооч, ахлах ахлагч Б.Бямбадорж нар тус тус шагнагдлаа.

Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*