Суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардан авлаа.

         407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь ял эдэлж буй зарим хоригдлуудыг суурь болон бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэх зорилгоор “Ажилчин залуус” ээлжийн сургуультай хамтран ажиллаж 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17 хоригдолд суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг гардуулан өглөө.

        Тус анги нь хүмүүжигчдийнхээ сурч боловсрох эрхийг хүндэтгэн мэргэжил эзэмшүүлэх сургалтад тогтмол хамруулдаг бөгөөд жилд дунджаар боловсролын гэрчилгээг 30, мэргэжлийн үнэмлэхийг 50 хоригдолд олгон ажиллаж байна.

Back to top button