Байгууллагын товч түүх

         ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 313 дугаар тушаалаар ЗХБУГ-ын Материал хангамжийн хэлтсийн захиргааны орон тоо, цалингийн фондод багтаан Баянзүрхэд зөөлөн оёдол, модон хайрцаг, сав хийх чиглэлтэйгээр аж ахуйн тооцоон дээр байгуулагдсан.

         Анх БЗД-ийн 12-р хорооллын бензин түгээгүүрийн хойд талд дэнж дээр байрлаж байсан бөгөөд 1974 онд Баянзүрх дүүргийн аманд нүүн ирсэн.

         Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хорих ангиудын байршлыг өөрчлөх тухай” 130 дугаар тогтоолоор 2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр БЗД-ийн 11 дүгээр хорооноос БЗД-ийн 21 дүгээр хороонд буюу Хорих 409-р ангийн хуучин  байрлалд шилжин байрласан.

         Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор хорих ангийн нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэмийг шинэчлэн “407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги” болгон өөрчилсөн.

         Тус анги Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран Уулын өвөрт байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Back to top button
Close