ФИДЕ Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран2022 оны 10 дугаар сарын 13-аас 17-ны өдрүүдэд зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй хоёр баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас нэг эмэгтэй хүмүүжигчдийн баг, АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны 85 баг тамирчидтай өрсөлдөж, эмэгтэй хүмүүжигчдийн баг тэргүүн байрт шалгарлаа.
Өнгөрсөн жил зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд Монгол Улсаас оролцсон эрэгтэй баг тамирчид түүхэн амжилт гарган аваргын алтан медаль хүртэж байсан юм.
Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович хаалтын үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсынхүмүүжигчдийн жил дараалан гаргасан амжилтыг цохон тэмдэглэж, тусгайлан баяр хүргэлээ.