ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВ ӨГЛӨӨ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2024 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай болж, өндөрлөсөн. 

Зөвлөгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах бүрэлдэхүүн өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг өдрийн цалингаа Улсын онцгой комисст хандивлалаа.

Тус хандивыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Дашдаваа, Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалан нар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд өнөөдөр (2024.01.23) гардуулан өглөө.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан улс орны хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаа энэ үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнууд санал, санаачилга гарган иргэд, аж ахуй, нэгжүүдийг түүчээлэн, хөтөч нь болж, малчин түмэндээ хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 

Add comment

reload, if the code cannot be seen