Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд 2024 оныг Ахлагчийн жил болгон зарласан.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласан зорилтын хүрээнд Дотоод хэргийн их сургуультай хамтран Улаанбаатар хотын бүсийн хорих анги, байгууллага, салбар нэгжийн 58 ахлагчийг мэргэшүүлэх сургалтад /2024.03.21-03.22/ хамруулж байна.
Энэхүү сургалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх, сургалт, судалгааны хэлтсээс 2024 онд ахлагч бүрэлдэхүүний мэргэшүүлэх сургалтыг үе шаттайгаар, бусад төрөл мэргэжлийн алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөт сургалтын нээлт юм.
Хичээл сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нар “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Аюулгүй байдлын ойлголт”, “Хорих ял эдлүүлэх ажиллагааны олон улсын хэм хэмжээ”, “Хорих байгууллага дахь хүний эрх” сэдвийн хүрээнд тус тус явуулж байна.
Мөн үеэр үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ.