407 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ “АХЛАГЧИЙН ЖИЛ”-ИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ.

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Ахлагчийн жил”-ийн нээлтээ хийлээ. 

✅Энэ үеэр ангийн удирдлагын зүгээс ахлагч бүрэлдэхүүнд хандан ахлагч бүрэлдэхүүний чадавхыг бэхжүүлэх, санал хүсэлтийг нь шийдвэрлэх, ахлагч нарын амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр үр дүнтэй, ажлуудыг зохион байгуулахаа илэрхийллээ. 

✅Ахлагчийн жилийг угтан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулсан юм. Тухайлбал, санхүүгийн нэгжийн   ахлагч бүрэлдэхүүний санаачилгаар бялдаржуулах өрөөг шинээр тохижуулсан.

✅Мөн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор өвлийн спорт өдөрлөгийг зохион байгуулсан. ✅Ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх хүрээнд 3 алба хаагчид мөнгөн дэмжлэг үзүүллээ.

✅Түүнчлэн “Харуулчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, харуул хамгаалалтын ахлагч бүрэлдэхүүнийг чадавхжуулах зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”, Харуул хамгаалалтын журамд орсон нэмэлт өөрчлөлт, “Цэргийн хувцас өмсөх дүрэм”, Харуул хамгаалалтад хөтлөгдөх бичиг баримтын ойлголт, “хоригдлын гаргаж буй зөрчилд хийсэн дүн шинжилгээ”, “Үзлэг нэгжлэгийн стандарт” зэрэг сэдвээр сургалтыг тус тус зохион байгууллаа.

✅Цаашид ахлагч бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын стресс, ядаргааг тайлах чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

 

Add comment

reload, if the code cannot be seen