АЛБА ХААГЧДЫН БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙГ ХАНГАХ ЗОРИЛГООР БЯЛДАРЖУУЛАХ ӨРӨӨГ ШИНЭЭР ТОХИЖУУЛЛАА.

✅ Шүүхийн шийдвэр   гүйцэтгэх   ерөнхий   газрын   харьяа   407   дугаар   нээлттэй, хаалттай хорих  анги  "Төрийн цэргийн  болон  хууль  сахиулах   байгууллагын  алба хаагчийн   ёс   зүй,   бие   бялдрын   бэлтгэлжилтийг   дээшлүүлэх   хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг   хангах   хүрээнд   санхүүгийн   нэгжийн   ахлагч   бүрэлдэхүүний санаачилгаар бялдаржуулах өрөөг шинээр тохижууллаа. 

✅ Бялдаржуулах өрөөг тохижуулснаар спортоор хичээллэх сонирхолтой алба хаагчдыг   дэмжих,   чөлөөт   цагийг   зөв   боловсон   өнгөрүүлэх,   биеийн   зохистой харилцааг хангах боломж бүрдэж байна. 

✅Уг   өрөөг   байгууллагын   дотоод   нөөц   бололцоо,   алба   хаагчдын   оролцоонд тулгуурлан тохижуулж, стандартын шаардлага хангасан техник, тоног төхөөрөмжийг суурилуулсан   бөгөөд   цаашид   мэргэжлийн   сургагч   багш   бэлтгэх   зорилт   тавин ажиллаж байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen