АЛБА ХААГЧИД ЭМЭГТЭЙ АХЛАГЧ НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО.

✅Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулган Төрийн ордонд 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.

✅Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, эмэгтэй ахлагч нарын төлөөлөл болгон 500 алба хаагч оролцлоо.

✅Чуулга уулзалтад 407 дугаар ангийн 8 алба хаагч оролцсон ба хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Баярмаа үндсэн хуралдааны панелист буюу зочин илтгэгчээр оролцож, эмэгтэй ахлагч нарын дуу хоолойг төрийн дээд удирдлагын түвшинд уламжилж, зохион байгуулалтын багт амжилттай ажиллалаа.

✅Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын шилдэг 9 оролцогчид багтсан холбоочин, дэд ахлагч М.Алтансайхан, холбоочин, дэд ахлагч Б.Отгонсүрэн, тоо бүртгэлийн туслах, дэд ахлагч Г.Шинэбаяр, эмэгтэй ахлагч бүрэлдэхүүнийг төлөөлөн сувилагч, ахлах ахлагч Г.Гангантөгс, тоо бүртгэлийн туслах, дэд ахлагч Н.Мичидмаа, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Т.Хишигмаа, дэд ахлагч Ариунтогос нар оролцлоо.

✅Чуулганы үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагчдыг шагнаж урамшуулсан бөгөөд сувилагч, ахлах ахлагч Г.Гангантөгс Цэргийн хүндэт медалиар, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Баярмаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдлаа.

✅Тус ангийн ахлагчийн зөвлөлөөс санаачлан удирдлагаас өгсөн үүргийн хүрээнд ахлагч бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг дэмжих, ажлын урам зоригийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх болон урлаг, спортын бусад арга хэмжээг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.

 


 

Add comment

reload, if the code cannot be seen