“НЭГДСЭН ОРОЙН ТООЛЛОГО” ЁСЛОЛЫН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн түүхт 50 жилийн ойн ажлын хүрээнд “НЭГДСЭН ОРОЙН ТООЛЛОГО” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг  2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ангийн байрлалд зохион байгууллаа.
✅ Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөллөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа С.Зул-Очир, тус ангийн ахмад ажилтан, удирдах ажилтны төлөөлөл болон алба хаагчдын ар гэрийн гишүүдийн төлөөлөл оролцсон юм.
✅ Оройн тооллогын хүрээнд ангийн тугыг жагсаалын талбайд хүндэтгэн залж, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчид салаа салаагаар тооллого хийж, урлагын арга хэмжээ, оройн зугаалга, ёслолын буудлага хийгдсэн нь ирсэн зочид, алба хаагчдын талархлыг хүлээсэн онцлог ажил боллоо.
✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 1921 онд шинэ Монгол Улс байгуулагдахад Ардын засгийн газрын бүтцэд багтан байгуулагдсан хууль сахиулах тусгай чиг үүрэг бүхий төрийн цэргийн ууган байгууллагын нэг бөгөөд цэргийн анги, байгууллагын хүндэтгэлийн арга хэмжээний нэг болох нэгдсэн оройн тооллогыг ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Add comment

reload, if the code cannot be seen