Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн түүхт 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр (2024.06.07) Улаанбаатар зочид буудлын Их танхимд боллоо.
✅Тус арга хэмжээнд Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Жендерийн үндэсний хороо, Шинжлэх ухааны академийн Филисофийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд, зарим хорих анги, байгууллагын алба хаагч, ахмад ажилтны төлөөлөл оролцлоо.
✅Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд болон Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад яам, агентлаг, төрийн бус байгууллага, хорих анги, байгууллагын шагналыг гардууллаа.
✅407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги түүхт 50 жилийн ойн хүрээнд дараах арга хэмжээг шат дараатай зохион байгуулан ажиллалаа. Үүнд:
-Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд соён гэгээрүүлэх урлагийн арга хэмжээг цувралаар зохион байгууллаа.
-Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдын дунд 50 жилийн ойн нэрэмжит тэмцээн зохион байгуулсан.
-Анги байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, албан үүрэг гүйцэтгэх орчин нөхцөлийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хотын А бүсийн аварга шалгаруулах 6 төрөлт тэмцээн, “Ахлагч танд баярлалаа” урлагийн наадмыг ангийн ойн нэрэмжит болгон амжилттай зохион байгуулсан.
-Түүхт 50 жилийн ойг оюуныг дэмжсэн, бүтээлч, шинэлэг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор “Гэрэлт ирээдүйд хөтөлсөн хагас зуун жил” түүхийн ном, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба эмэгтэйчүүд” эрдэм шинжилгээний илтгэлийн эмхэтгэл, “Сэтгэл хөгөлсөн учиг” хүмүүжигчдийн бүтээлийн эмхэтгэлийг тус тус бэлтгэн олны хүртээл болголоо.
-Ангийн түүхт 50 жилийн ойд зориулсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит болгон анх удаа зохион байгууллаа.
-Ангийн 50 жилийн ойн хүрээнд “Эх үрс-Итгэлт ирээдүй” нээлттэй өдөрлөгийг нийт хүмүүжигчид, тэдний ар гэр, төрөл садан, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.
-“Гурван үеийн уулзалт-Номын нээлт”-ийн арга хэмжээг зохион байгуулж, ахмад ажилтнуудаа 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
-“Нэгдсэн оройн тооллого” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
✅Төрийн хүнд бөгөөд амаргүй албанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй нийт алба хаагчид, ахмад ажилтан, гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал хүсэж, түүхт ойн баярын мэндийг дэвшүүлье.