СУЛЛАГДАХАД БЭЛТГЭХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ.

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй хаалттай хорих анги Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хууль зүй,  дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд эмэгтэй хүмүүжигчдийг суллагдахад бэлтгэх, нийгэм, сэтгэл зүйн сургалт зохион байгуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Суллагдахад бэлтгэх сургалтын өрөө”-г шинээр тохижуулж, ашиглалтад орууллаа. 

✅Энэ ажлын хүрээнд эмэгтэй хүмүүжигчдийг суллагдахад бэлтгэх сургалт нөлөөллийн ажлын төрөл, хэлбэр, чиглэлийг тодорхойлж, сургалтын хөтөлбөрүүдийг төрөлжүүлэн боловсруулах, сургалтын гарын авлага,   хэрэглэгдэхүүнийг шинээр бүрдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

✅Түүнчлэн суллагдахад бэлтгэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, төрөл бүрийн сургалт зохион байгуулах, амьдрах ухааны болон сэтгэл зүй, харилцаа, хөдөлмөрийн дадал чадвар олгох ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

   

Add comment

reload, if the code cannot be seen