✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги их, дээд сургуульд суралцах болон Баянзүрх дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн ерөнхий боловсролын сургалтад хамрагдах хүмүүжигчдийн 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2024.09.04/ зохион байгууллаа.
✅Нээлтийн үйл ажиллагаанд ангийн удирдлага болон Баянзүрх дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Г.Бүрэнмэнд, сургалтын менежер Б.Оюун-Эрдэнэ, нийгмийн ажилтан Н.Анхсүх, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Я.Мөнхчимэг нар оролцлоо.
✅Мөн үеэр Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвөөс сургалтад хамрагдах хүмүүжигчдэд хичээлийн хэрэгсэл олгож, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл сурлага, хөдөлмөр, спортын амжилт хүслээ.
✅Энэ жил төрийн болон хувийн өмчийн их дээд сургуулиудад 3, суурь болон ерөнхий боловсролын сургалтад 8 хүмүүжигч суралцах юм.