✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил”-ийн хүрээнд хээрийн “Сургалтын төв” байгуулж ашиглалтад орууллаа.
✅Сургалтын төвийн талбайд алба хаагчдын дасгал хөдөлгөөн хийх цогцолбор хэрэглэлүүд буюу турник, суга савлуур, уртын харайлтын талбай, модон морь, ерөнхий цэргийн саад, шат, саадтай зурвас, 100, 60 метрт гүйх болон тойрог гүйлтийн талбай, гранат шидэх хэсэг зэргийг стандарт шаардлагад нийцүүлэн тохижууллаа.
✅Мөн сургалт, бэлтгэлийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах “Штабын байр”-ыг шинээр барьж, сургалтын талбайд цэргийн биеийн тамирын заавар, алба хаагчдын хийж гүйцэтгэх дасгалын мэдээллийн самбаруудыг хийж байршуулаад байна.
✅Уг сургалтын талбайг байгуулснаар алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн зохистой харилцааг хангах боломж бүрдэж байна