407 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ ТЭРГҮҮНИЙ ХОРИХ АНГИЙН ТӨРӨЛД ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА.

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн   амжилттай   өндөрлөж,   тэргүүний   хорих   анги,   газар,   хэлтэс,   салбар, нэгжид шагнал гардууллаа.

✅2023   онд   дэвшүүлсэн   зорилт,   хуулиар   хүлээсэн   үндсэн   чиг   үүргээ   бүрэн хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан “Тэргүүний хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар, нэгж”, “Ажил мэргэжлийн аварга анги, байгууллагын дарга”-ыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шалгаруулж шагнал гардуулсан бөгөөд Тэргүүний хорих анги шалгаруулах төрөлд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги хоёрдугаар байрт, ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл нь “Ажил мэргэжлийн аварга анги, байгууллагын дарга”-аар тус тус шалгарсан юм.

✅Тэргүүний хорих ангийн дэд байрын шагнал, Ажил мэргэжлийн аварга анги, байгууллагын даргын шагналыг  2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 407 дугаар нээлттэй,   хаалттай  хорих   ангийн   алба   хаагчид   хүндэтгэлтэйгээр   жагсаж   хүлээн авлаа.

✅Энэ   үеэр   дарга,   хурандаа   Ц.Очгэрэл   удирдах   ажилтны   зөвлөгөөний   үеэр Шүүхийн   шийдвэр   гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн яам болон   Хүний   эрхийн   үндэсний   комисс, Прокурорын  байгууллагаас  өгсөн  мэдээлэл,  үүрэг   чиглэлийн  талаар  танилцуулж тодорхой үүрэг даалгавраар хангалаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen