Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилж, мэдээллээр хангах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл нь нийт алба хаагчдад иргэдэдтэй зөв боловсон харилцах, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх чиглэлийг үүрэг болгосон.
Өдөрлөгийг батлагдсан хөтөлбөрийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 минутад эхэлж, иргэд, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид, хамтран ажилладаг гэрээт байгууллагын төлөөллийг хүлээн авснаар эхэлсэн.
Үйл ажиллагааг нээж тус ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл байгууллагын танилцуулга, үндсэн чиг үүрэг, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг танилцуулсан.
Түүнчлэн төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, хүмүүжигчдийн боловсрол, хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх зорилготой иргэн, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллахад манай үүд хаалга үргэлж нээлттэй тухайгаа илэрхийлсэн юм.
Энэ удаагийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” нь ихээхэн онцлогтой болж өнгөрсөн ба байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийх зорилготой иргэдийг өргөнөөр урьж оролцууллаа.
Хүмүүжигчдийн ар гэрээс 167, төрийн байгууллагын төлөөлөл 2, төрийн бус байгууллагаас 13, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл 8, хамтран ажилладаг гэрээт байгууллага 5, Дотоод хэргийн их сургуулийн 25 сонсогч, Монгол Улсын боловсролын их сургуулийн 7, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 9, ажилд орохыг хүссэн 5 иргэн, нийт 246 иргэн байгууллагаар үйлчлүүлжээ.

         

Add comment

reload, if the code cannot be seen