Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Бүртгэлийг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж, судалгаанд хамруулна.
Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
• Ял шийтгэл эдэлж байгаагүй;
• Ахлагчийн бүрэлдэхүүнд 35 хүртэлх настай байх;
• Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;
• Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;
• Бүрэн дунд болон дээд боловсролтой.
• Байгууллагын хүний нөөцийн сул орон тооноос хамаарч, харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад эмэгтэй, эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
2. Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
4. Иргэний үнэмлэхний хуулбар;
5. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
7. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
8. Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягт “А” хэсгийг үнэн зөв, бүрэн бичсэн байх/;
9. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;
10. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
11. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх ;
12. Өр төлбөртэй эсэх лавлагаа.
Харилцах утас 88095074