✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ БА ЭМЭГТЭЙЧҮҮД” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
✅Энэхүү хурлын зорилго нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх нь хөндөгдөж буй эмэгтэйчүүдийн талаарх эрх зүйн зохицуулалт, уламжлал, шинэчлэлийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, гарц шийдлийг тодорхойлохын зэрэгцээ эмэгтэйчүүдийн ял эдлүүлэх чиглэлээр судалгааны ажилд оролцогчдын хүрээг тэлэх, судлаачдын оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
✅Тус эрдэм шинжилгээний хуралд Хууль зүйн дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Жендерийн үндэсний хороо, Шинжлэх ухааны академийн Филисофийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсад суугаа БНФУ-ын Элчин сайдын яам, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын Эмнести интернэшнл олон улсын байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих анги, байгууллагын алба хаагч, ахмад ажилтны төлөөлөл, Дотоод хэргийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Орхон их сургууль, Шихихутуг их сургууль, Сити их сургууль, Royal академи, Глобал удирдагч их сургуулиудын эрдэмтэн судлаачид, багш, суралцагчид, Шүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын судалгааны профессорын багийн гишүүд зэрэг 150-аад гаруй төлөөлөл биечлэн, АНУ-ын Юта мужын Их сургууль, ОХУ-ын Буриадын Их сургуулийн төлөөлөл цахимаар оролцлоо.
✅Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд дээр байгууллагын төлөөллөөс гадна МУИС-ын Эмерит профессор, МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, акакемич С.Нарангэрэл оролцсоны зэрэгцээ МУ-ын Хууль зүйн сайдаар 1990-1992, 1996-1998 онд ажиллаж байсан, ДХИС-ыг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, академич Ж.Амарсанаа мэндчилгээ ирүүлснийг уншиж сонордууллаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд эмэгтэйчүүдийн хорих тасаг, ангийн даргаар ажиллаж байсан хурандаа Д.Дэнсмаа агсны үр хүүхдүүд, хамтран зүтгэж байсан ахмад ажилтнууд оролцож талархал илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн бөгөөд оролцогчдод Д.Дэнсмаа агсны намтар, түүхээр мэдээлэл хийсэн юм.
Хуралд оролцогчдын зүгээс нийт 30 гаруй илтгэл ирүүлснийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүлсний зэрэгцээ хорих ял шийтгэгдсэн эмэгтэй хүнийг нийгэмшүүлэх ажил, ял эдлүүлэх орчин, хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүйн онцлог, тэдгээрийн эрхийг хангах асуудал, жирэмсэн болон 0-2 настай хүүхэдтэй эхийн эрх, үүргийн талаар хөндсөн 8 судлаачийн илтгэлийг сонгож хэлэлцүүлж, санал бодлоо солилцсон ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагад уламжлахаар тогтлоо.
Ийнхүү 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 50 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэн амжилттай зохион байгуулагдлаа. Түүнчлэн оролцогчдын зүгээс гаргасан саналын дагуу тус эрдэм шинжилгээний хурлын цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар санал нэгдсэн нь хурлын нэг онцлог байлаа.