ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан нар өнөөдөр (2023.05.15) хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Уг арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцлоо.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах ялангуяа хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын хүний эрхийн болон хууль, зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Мөн алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, боловсрол олгох зорилгоор сургагч багш бэлтгэж, тэднээр дамжуулан чадавхжуулах сургалтыг аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, байгууллагад хамтран зохион байгуулна.
Түүнчлэн алба хаагчдыг оролцуулсан “Хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал”-ын талаар уулзалт, хэлэлцүүлгийг жил бүр хийж, хорих байгууллага дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хорих анги болон цагдан хорих байранд хамтарсан хяналт, шалгалт явуулахаар төлөвлөлөө.  

Add comment

reload, if the code cannot be seen