АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй хаалттай хорих анги ахлагч бүрэлдэхүүний дунд амралт, чөлөөт цагийг зүй зохистой  өнгөрүүлэх, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, хамтач уур амьсгал бүрдүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.

✅Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын төдийгүй олон улсын түвшинд өндрөөр үнэлэгддэг соёлын дурсгалт газар болох “Аглаг бүтээлийн сүм”-тэй танилцаж, түүх соёлын мэдлэгээ бататгах, явган аялах, сүмийн музей, гар урлалуудын бүтээлүүдийг үзэх зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

✅Цаашид ахлагч бүрэлдэхүүн рүү чиглэсэн идэвхжүүлэх ажил арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.


 

Add comment

reload, if the code cannot be seen