✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги эх орны ирээдүй болсон хүүхэд залууст цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаагч байхын мөн чанар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, онцлогийг сурталчлан таниулах өгөх зорилгоор “Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгууллаа.
✅Тус арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн ахлах ангийн 90 гаруй сурагч хамрагдсан бөгөөд энэ үеэр сурагчдад хууль эрх зүйн болон мэргэжил сонголттой холбоотой зөвлөгөө өглөө.