ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СУДЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь хүмүүжигчдийг цалинтай ажлын байраар хангах, ангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх тодорхой ажлуудыг хувь хүн,  байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. 

✅ Энэ хүрээнд ”Best shoes” ХХК-ний гутлын үйлдвэрийн үйл ажиллагаатай санхүү, үйлдвэрийн алба хаагч нар танилцаж туршлага мэдээлэл солилцлоо. 

✅ “Best shoes” компанитай тус анги нь 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд оёдлын туслах цехийг тус компаний хөрөнгөөр тохижуулан 16 хүмүүжигчийг цалинтай ажлын байраар ханган ажиллаж байна.

Add comment

reload, if the code cannot be seen