Аяны хүрээндэх 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн онцлох мэдээлэл.
Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ аяны хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэл хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч А.Дэлгэрцэцэг, мэдээлэл судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Н.Итгэлт, олон нийтийн цагдаа А.Амин-Эрднэ, хамтран ажилладаг “Алтай их таян”, “Ноосон урлал” ХХК-ны төлөөлөл, Идэр их сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж буй 23 оюутныг урьж үйл ажиллагааны чиглэл, гар урлалын үзэсгэлэн, үйлдэрлэлийн тухай мэдээлэл хүргэлээ.
Түүнчлэн нэг цэгийн үйлчилгээний байранд угтах үйлчилгээний ажилтнуудыг томилж, 28 хүмүүжигчийн ар гэрт эрүүл мэнд, түр болон удаан хугацааны уулзалт, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, цахим уулзалт, гэрлэлт батлуулах, итгэмжлэл хийлгэх, гэм хорын төлбөрийн талаар ганцаарчлан уулзаж мэдээлэл өглөө.
Ар гэр нь алслагдсан сум, орон нутагт амьдардаг 12 хүмүүжигчийг цахимаар уулзуулж төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй үзүүллээ.