✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги хоригдсон этгээдийн хуулиар олгогдсон эрхийг хангах, тэдний ар гэр, хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч, мөрдөгч, алба хаагчдад шаардлагатай төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагын үүднээс төрийн үйлчилгээний цахим систем болох иргэн, хуулийн этгээдийн лавлагаа “Хурдан-Гэрэгэ машин”-ыг нэг цэгийн үйлчилгээнд байршуулан ашиглаж эхэллээ.
✅Энэхүү цахим төхөөрөмжөөс 52 төрлийн лавлагаа мэдээлэл, 8 төрлийн төлбөрийн үйлчилгээг авах боломжтой юм.
✅Мөн хүмүүжигч өөрт холбоотой мэдээллийг авахад зориулсан тусгай программ “Мини хөтөч цахим машин”-ыг хүмүүжигчдийн суллагдахын өмнөх сургалтын өрөөнд байршууллаа.