✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй хаалттай хорих анги “Ахлагчийн албаны өдөр”-ийг тохиолдуулан ахлагч бүрэлдэхүүний дунд Боулингийн тэмцээн зохион байгууллаа.
✅Алба хаагчдын чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх, багаар ажиллах чадвар, урам зоригийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээний тэргүүн байрт хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Д.Мөнгөншагай ахлагчтай баг, хоёрдугаар байрт Архив, бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Г.Шинэбаяр ахлагчтай баг тамирчид тус тус шалгарлаа.