ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХМАД НАСТНУУД 3000 МОД ТАРИЛАА

🌲“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд "Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр"-ийг угтаж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад настнууд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Инчеон мөрөөдлийн төгөл" цэцэрлэгт хүрээлэнд мод 3000 мод тарилаа.
Монгол цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааны нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо хэлсэн үгэндээ “Та бүхэн Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, хил хязгаарын халдашгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн. Харин өнөөдөр бидэнд тулгамдаж буй газрын хөрсний доройтлыг нөхөн сэргээх, ойн сан бүрдүүлэх ажилд гар бие оролцож байгаад талархаж байна” гэлээ.
🌳Мод тарих ажилд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллага, Цагдаа, Дотоодын цэрэг, Шүүх шинжилгээ, Тагнуулын байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газрын Ахмадын хороод болон төрийн бус байгууллагуудын 1200 гаруй ахмад настан, ахмад дайчид оролцсон юм. 

Add comment

reload, if the code cannot be seen