АЛБА ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

✅ Шүүхийн шийдвэр   гүйцэтгэх   ерөнхий   газрын   харьяа   407   дугаар   нээлттэй, хаалттай хорих анги нь Дарь-Эхийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллан өнөөдрөөс  (2023.12.04)  эхлэн 5 өдрийн хугацаанд алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг эхлүүллээ.

✅Тус   үзлэгийн   үеэр   цусны   ерөнхий   шинжилгээ,   зүрхний   цахилгаан   бичлэг, хэвлийн ЭХО үзлэгийг хийж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах бөгөөд шинжилгээний хариуг үндэслэн эмчлүүлэх шаардлагатай алба хаагчдын эмчилгээг Дарь-Эхийн нэгдсэн эмнэлэг хариуцан зохион байгуулахаар боллоо.

✅ Мөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шүдний болон эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээнд хамрагдах юм.

✅Алба   хаагчдын   эрүүл   мэндийн   байдалд   мэргэжлийн   дэмжлэг   үзүүлэн оролцож   буй   Дарь-Эх   нэгдсэн   эмнэлгийн   удирдлага,   хамт   олонд   талархал илэрхийлье.

 

Add comment

reload, if the code cannot be seen