407 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

✅407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2023 оны 01 дүгээр улирлын тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.
✅Хурлыг нээж 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн, хурандаа Ц.Очгэрэл үг хэлж алба хаагчдад “Төрийн алба хаагчдын ёс зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.
✅Хурлын явцад Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч А.Сайнбилэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Сахилга, ёс зүйн хорооны үйл ажиллагааны тайлан, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үедээ анхаарах зарим зүйлсийн тухай нийт алба хаагчдад мэдээлэл хийлээ.
✅Зөвлөгөөний үеэр Зөрчлийн тухай хуулийн холбогдох хэсэг, зүйл, заалт Төрийн алба хаагчдын зөрчилд холбогдож буй шалтгаан нөхцөлийн тухай мэргэжлийн байгууллагын алба хаагчдаар мэдээлэл хийлгэх зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэстэй хамтран ажиллалаа.
✅Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ц.Алтан-Өлзий, дэслэгч Х.Эрдэнэтулга нар тус ангийн алба хаагчдад “Төрийн алба хаагчийн холбогдож, хохирсон гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал”, “Гэр бүлийн хүчирхийлэл түүний ойлголт, хэлбэр аюулын зэргийн үнэлгээ хийх аргачлал” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
✅Арга хэмжээний үеэр алба хаагчдын 2023 оны 01 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн ерөнхий жижүүр, дэслэгч Ө.Орхонтуяа, холбоочин, ахлах ахлагч А.Мандах, хамгаалалтын ажилтан, ахлагч Г.Оюунтуяа, дэд ахлагч Э.Түвшинчимэг нарыг албан тушаалын цалингийн 20 хувиар урамшууллаа.  

Add comment

reload, if the code cannot be seen