ХҮМҮҮЖИГЧДИЙГ ШҮДНИЙ ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА.

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь эмэгтэй хүмүүжигчдэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, хүртээмжтэй үзүүлэх чиглэлээр удирдлагаас өгсөн үүргийн хүрээнд тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
✅Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Дарь-Эх нэгдсэн эмнэлэг, “Мишээл-хүүхдийн сан” хамтран 2023 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тус ангид хүмүүжиж буй хүмүүжигчдийг амны хөндийн эрүүл ахуйн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, шүдний эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан шүдний эмчилгээ нэн шаардлагатай хүмүүжигчдэд тусламж үйлчилгээг үзүүлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо.
✅Цаашид эмэгтэй хүмүүжигчдийн шүдний зохих эмчилгээ, үзлэгийг нэгдсэн хэлбэрээр хорих ангийн байрлалд бусад төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулах талаар “Мишээл-хүүхдийн сан”-гийн удирдлагатай санал солилцон, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.  

Add comment

reload, if the code cannot be seen