✅Энэ жил 2024 онд ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна.
✅Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-ын дагуу ангийн тэгш ойтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө гарган байгууллагын удирдлагад танилцуулан ажиллаж байна.
✅Тус анги түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаа бөгөөд ойн ажлын хүрээнд бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, алба хаагчийн ажил, амьдралаас сэдэвлэсэн роман, ангийн ойн ном, хүмүүжигчдийн бүтээлээр эмхэтгэл хэвлүүлэх, үзэсгэлэн гаргах, ахмад үеэ хүндэтгэн сургаал, зөвлөмж авах, алба хаагчдыг идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна.
✅Та бүхэнд эмэгтэйчүүдийн ангийн үйл ажиллагааны онцлог, ач холбогдлыг илэрхийлсэн 50 жилийн ойн бэлгэдэл танилцуулж байна.