✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги өнөөдөр /2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр/ 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөнөө зохион байгуулж, “Тэргүүний алба хаагч”-даа шалгарууллаа.
✅Үйл ажиллагааны үеэр ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч А.Сайнбилэг сахилга, ёс зүйн хорооны хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан,2024 онд хийж хэрэгжүүлэхэд анхаарвал зохих зарим асуудлын талаар мэдээлэл хүргэлээ.
✅2023 онд тус анги хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, ахуйн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр, цөөнгүй арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран шат дараатай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрлээ.
✅Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага, Хорих ял эдлүүлэх алба, бусад газар, хэлтсээс ирүүлсэн үүрэг чиглэл, зөвлөмжийг зохих түвшинд хэрэгжүүлж, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.