БЭЛТГЭЛ ХУРАНДАА Д.ДЭНСМАА АГСНЫ НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ИРЭХ САРЫН 26-НД ЗОХИОН БАЙГУУЛНА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. 

Энэ хүрээнд тус ангийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулахаар боллоо. 
Тус хурлаар хорих ял шийтгэгдсэн эмэгтэй хүнийг ял эдлүүлэх үеийн нийгэмшүүлэх ажлын хэлбэр, зохион байгуулалт, агуулга, зарчим, эрх зүйн зохицуулалт, практикт тулгарч буй сорилт, бэрхшээл, гарц шийдлийн талаар хэлэлцэх юм. 

Тиймээс хууль зүйн шинжлэх ухааны болон нийгмийн ажлын чиглэлийг сонирхон судалж буй судлаач, эрдэмтэн багш, оюутан, суралцагч, сургалт, судалгааны байгууллага та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen