БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн эзэд болсон оюутан, сонсогчдод 407 дугаар нээлттэй, хаалттай /эмэгтэйчүүдийн/ хорих ангийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.
✅Өдөрлөгийн зорилго нь оюутан залууст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны тухай, тусгайлан эмэгтэй хүнийг хуулийн дагуу нийгмээс тусгаарлаж, нийгэмшүүлэх, ажил, хөдөлмөр эрхлэх үйл явцыг хэрхэн зохион байгуулдаг талаар мэдээлэл хүргэж, хүний нөөцийн нөхөн бүрдүүлэлтийг хийх, алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангахын тулд урьдчилан байгууллагын онцлогийг тайлбарлан тодорхой ойлголтыг бодит байдлаар өгч сул орон тоог нөхөн бүрүүлэхэд чиглэсэн юм.
✅Танилцах өдөрлөгийн үеэр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл оюутан, сонсогчдод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алсын хараа, зорилгын тухай товч мэдээллийг өгч, алба хаагчдыг ажиллах явцад гарч буй хүндрэл бэрхшээл, давуу болон сул талуудын тухай мэдээллийг хүргэж, оюутан, сонсогчдын сонирхсон асуултад хариуллаа.
✅Манай арга хэмжээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Нийгмийн ухааны мэргэжлийн 20 оюутан, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын 30 сонсогч хүрэлцэн ирсэн ба ШУТИС-ийн Нийгмийн ухаан мэргэжлийн оюутнууд тус ангийн хүмүүжигчдэд ном бэлэглэлээ.  

Add comment

reload, if the code cannot be seen