ОЙ УГТСАН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

✅ШШГЕГ-ын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн түүхт 50 жил энэ жил тохиож байгаа бөгөөд ой угтсан урлаг спорт, соён гэгээрүүлэх, эрдмийн арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулж байна.

✅Энэ ажлын хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны төрийн байгууллагуудын дунд волейболын аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээнийг тус ангийн 50 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгууллаа.

✅Тус тэмцээнд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид түрүүлж цомын эзэн болсон бөгөөд, хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Нандинцэцэг шилдэг тоглогчоор шалгарлаа.


 

Add comment

reload, if the code cannot be seen