✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан алба хаагчдын урлагийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Ахлагч Танд баярлалаа” урлагийн үзлэгийн хотын А бүсийн шалгаруулалтыг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги өнөөдөр /2024.03.24/ хариуцан зохион байгууллаа.
✅Урлагийн үзлэгийн А бүсийн тэмцээнд Улсын төсөвт болон төрийн өмчийн үйлдвэрийн газрууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 401 дүгээр хаалттай хорих анги, Баривчлах байр-Амгалан мэргэжлийн боловсролын сургууль, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 405 дугаар хаалттай хорих анги, 441 дүгээр нээлттэй хорих анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги тус тус өрсөлдлөө.
✅“ Мэндчилгээ”-ний төрөлд тэргүүн байрыг 405 дугаар хаалттай хорих анги, дэд байрыг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, гутгаар байрыг Цагдан хорих 461 дүгээр анги.
✅“Гоцлол дуу”-ны төрөлд тэргүүн байрыг 405 дугаар хаалттай хорих анги д/а Т.Мягмардэмбэрэл, дэд байрыг Баривчлах, Амгалан мэргэжлийн боловсролын сургууль а/х Б.Ариунаа, гутгаар байрыг Цагдан хорих 461 дүгээр хорих анги д/а Ц.Амина,
✅“Гоцлол хөгжим”-ний төрөлд тэргүүн байрыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги а/д И.Хосбаяр, дэд байрыг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги д/а О.Хонгорзул, гутгаар байрыг 405 дугаар хаалттай хорих анги а/а Б.Батжаргал,
✅“Гоцлол бүжиг”-ний төрөлд тэргүүн байрыг Улсын төсөвт болон төрийн өмчит үйлдвэрийн газар д/а Б.Урангоо, дэд байрыг 405 дугаар хаалттай хорих анги д/а М.Билэгбишрэл, гутгаар байрыг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги д/а Б.Жанбота,
✅“Уран уншлага”-ны төрөлд тэргүүн байрыг 407 дугаар нээлттэй,хаалттай хорих анги д/а Отгонбуян, дэд байрыг Улсын төсөвт болон төрийн өмчит үйлдвэрийн газар д/а Н.Тэмүүлэн, гутгаар байрыг 441 дүгээр нээлттэй хорих анги д/а Г.Хонгорзул тус тус шалгарлаа.
Шалгарсан алба хаагчид шигшээ шатанд өрсөлдөх юм.