ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХОТЫН “А” БҮСИЙН “СПОРТЫН 6 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хотын “А” бүсийн аварга шалгаруулах “Спортын 6 төрөлт тэмцээн”-д 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Баривчлах байрны алба хаагчид дараах амжилтыг гарган оролцлоо. Үүнд: Спортын ганцаарчилсан төрөл буюу туухай өргөлтийн (+65,-65 кг) эмэгтэй жинд тус бүр 1 дүгээр байр алтан медаль, дартс шидэлтийн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр 2 дугаар байр мөнгөн медаль, шатрын төрөлд эмэгтэй 2 дугаар байр мөнгөн медаль, ширээний теннисний төрөлд эмэгтэй 2 дугаар байр мөнгөн медалиар шагнуулсан амжилтыг гаргасан бол багийн спортын сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид 1 дүгээр байр алтан медаль, эмэгтэй тамирчид гар бөмбөг болон сагсан бөмбөгийн төрөлд тус тус 3 дугаар байр эзэлж хүрэл медалиар шагнагдсан юм.
✅Энэ үеэр сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор дэд ахлагч Э.Сумъяа шалгарлаа.
✅Хотын А бүсийн Спортын 6 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Баривчлах байрны хамтарсан баг “Гуравдугаар” байр эзэлсэн амжилттай оролцож шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Нийт баг, тамирчиддаа амжилт хүсье.  

Add comment

reload, if the code cannot be seen