ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ ХОТЫН А БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “СПОРТЫН ЗУРГААН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2024 оны аварга шалгаруулах хотын А бүсийн  “Спортын зургаан төрөлт тэмцээн”-ийг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 50 жилийн ойгоо угтаж (2024.03.25,26)-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

✅Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хотын А бүсийн анги, байгууллага, салбар, нэгжийн тамирчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, дартс, туухай өргөлтийн төрлөөр өрсөлдлөө. 

✅Волейболын төрөлд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эмэгтэй баг тамирчид алтан медаль, эрэгтэй баг тамирчид хүрэл медаль, Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг тамирчид хүрэл медаль, Туухай өргөлтийн эмэгтэй  +65 киллограмын төрөлд дэд ахлагч Д.Гүнсмаа мөнгөн медалийн болзол хангалаа. 

✅Түүнчлэн ширээний теннисын төрөлд хурандаа Б.Цэвээндаш, ахлах дэслэгч Г.Золжаргал, дартсын төрөлд дэслэгч О.Тасхын, дэд ахлагч Э.Сумъяа, шатрын  төрөлд дэслэгч Н.Батдэлгэр, дэслэгч О.Тасхын, туухай өргөлтийн төрөлд дэслэгч А.Дорж, дэслэгч Ц.Мэнднасан нар тус тус амжилттай оролцлоо.

 

Add comment

reload, if the code cannot be seen