✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь нярай хүүхэдтэй хоригдлын амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор их засвар, тохижилтын ажлыг хийж 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр хүлээлгэн өглөө.
✅Энэ ажлын хүрээнд эх, хүүхдийн эрүүл аюулгүй орчин, ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор барилгын гадна хэсэг, дээвэр, дотор заслыг бүрэн шинэчилж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг суурилуулснаас гадна нийтийн хоолны заал, жижиг 3 өрөө, том 1 өрөө, ариун цэврийн өрөө, усанд орох шүршүүр зэргийг байрлуулан тохижуулсан.