✅Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ахмад ажилтнуудаа өнөөдөр /2024.10.01/ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
✅Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр бэлтгэл ахлах ахлагч Р.Жамсранжав, бэлтгэл ахлах ахлагч Г.Сундуй нарын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэв.
✅Мөн үеэр ахмад ажилтнууд тус ангийн алба хаагчидтай уулзаж, ажил, албаны онцлог, дурсамжаасаа хуваалцаж, улс эх орны дотоод аюулгүй байдлыг хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд нь амжилт хүслээ.
✅Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахмад ажилтнуудын 80 орчим хувь нь оролцсон юм.