✅ Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ахмад ажилтнуудаа 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
✅ Энэ үеэр тус ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл энэ онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаа, тухайлбал залуу алба хаагчдад сургамж зөвлөгөө өгөх, 2024 онд тохиох ангийн 50 жилийн ойн ном боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэхэд ахмад ажилтнуудын оролцоо чухал байгааг онцолсон юм.
✅ Арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын соён гэгээрүүлэх Соёмбо чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахмад ажилтнуудын 80 орчим хувь нь оролцсон бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.