“Ажил мэргэжлийн аварга”-уудаа тодрууллаа.

 

   

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Энэ үеэр 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээний биелэлтээ дүгнэн, 2023 онд хийж гүйцэтгэх ажлаа төлөвлөсөн юм.
Хурлын үеэр төрийн жинхэнэ алба хаагчийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээг бүрэн биелүүлж, батлагдсан болзол, шалгуур үзүүлэлтийг ханган хамт олноо манлайлан ажилласан “Оны тэргүүний алба хаагч”, “Шилдэг офицер”, “Шилдэг ахлагч”, “Шилдэг залуу алба хаагч”, “Шинийг санаачлагч нэгж”-ээр шалгарсан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.
Шагналыг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл гардуулан өгч, шагнагдсан алба хаагчдад ажлын өндөр амжилт хүслээ.
“Оны тэргүүний алба хаагч”-аар харуул хамгаалалтын байцаагч, ахлах дэслэгч О.Нямдорж;
“Шилдэг офицер”-оор төлөөлөгч, хошууч Д.Одонтуяа, эдийн засагч, хошууч Б.Энх-Оргил, ерөнхий жижүүр, дэслэгч О.Мөнхцэцэг;
“Шилдэг ахлагч”-аар жолооч, ахлах ахлагч Ц.Цэрэнчулуун, сувилагч, ахлах ахлагч Р. Сарангэрэл, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч М.Алтансайхан;
“Шилдэг залуу алба хаагч”-аар хамгаалалтын ажилтан, дэд ахлагч К.Болат, хүний тоо бүртгэлийн туслах, дэд ахлагч Н.Дэлгэрмөрөн;
“Шинийг санаачлагч нэгж”-ээр үйлдвэрийн хамт олон;
“Баярын бичиг”-ээр хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч М.Бямбадолгор, хамгаалалтын ажилтан, ахлагч М.Эрдэнэсувд, холбоочин, дэд ахлагч Б.Отгонсүрэн нар шалгарлаа.
 

Add comment

reload, if the code cannot be seen